Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусламжийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж гэр цэцэрлэг байгуулна

Эрүүл мэндийн дэд сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаагийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэр цэцэрлэг” төслийн хүрээнд “Гүүд Нэйборс” Олон улсын байгууллагын тусламжаар манай улсад нэг тэрбум 200 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний хандив ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусламжийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж гэр цэцэрлэг байгуулна
Тусламжийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж гэр цэцэрлэг байгуулна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн дэд сайд, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаагийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэр цэцэрлэг” төслийн хүрээнд “Гүүд Нэйборс” Олон улсын байгууллагын тусламжаар манай улсад нэг тэрбум 200 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний хандив ирүүлжээ.

Дэд сайд Ж.Амарсанаа “Бараа бүтээгдэхүүнийг зарж худалдаалах газруудыг тогтоосон. БЗД-ийн 28 хороод болоод зарим томоохон худалдааны төвөөр худалдаалдаг үнийн дүнгээс нь 50-60 хувийн хямдралтай борлуулна. Нийт 500 сая төгрөгийг худалдаанаас олох зорилготой байна. Төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд “Гэр цэцэрлэг”-ийг хөгжүүлэх сан бүрдүүлнэ. Энэ мөнгөөр хараагүй иргэдийн нийгэмлэгээс гэр худалдан авч, 10 гэр цэцэрлэг байгуулах боломж бүрдэх юм. “Гэр цэцэрлэг” төслийг дэмжин тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнээс иргэдийг худалдан авалт хийхийг уриалж байна” гэв. Тус бараа бүтээгдэхүүн нь хичээлийн хэрэгсэл, хувцас, цүнх гэх мэт зарж борлуулах боломжтой эд материал байгаа бөгөөд энэ оны 11-р сараас худалдаалж эхлэх юм.


Гэр цэцэрлэг амжилттай хэрэгжиж, хороо бүрт байгуулагдсанаар гэрээр хүмүүжиж байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамарч, хүүхдээ харж гэртээ суудаг эцэг, эхчүүд хөдөлмөрлөх боломжтой болно. Мөн гэр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс нь шууд нийлүүлсэн бөгөөд одоогоор ажил эрхлээгүй иргэдийг борлуулагчаар ажиллуулах аж.

Түлхүүр үг:Гэр цэцэрлэг
Хуваалцах