Төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагч нарт ”Бэлэн бай” сургалтыг зохион байгуулж байна
Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурьшлын хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага хамтран "Гэр хорооллын үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагч нарын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх “Бэлэн бай” сургалт өнөөдөр
Мэдээллийн алба

Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурьшлын хөтөлбөр, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага хамтран "Гэр хорооллын үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагч нарын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх “Бэлэн бай” сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголт, дасан зохицох шаардлага, газар хөдлөлт, гал түймэр, үер ус, ой хээрийн түймэр, ахуйн хэрэглээний химийн бодисын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгоно.
Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт халиа дошин үүсэхээс сэргийлэх дэд бүтэц барих, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд хороодын 80 хэсгийн ахлагч хамрагдаж байна.



















