Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2" төсөл 2013-2017 онд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо
Төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2" төсөл 2013-2017 онд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд Төслийн удирдах зөвлөлийн дарга Б.Ганболд, төслийн удирдагч С.Баяржаргал, Төслийн зөвлөх Клаудиа Осорио ажилтан А.Сосорбарам болон аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Удирдах зөвлөлийн хурлаар "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ-2" төслийн товч танилцуулгыг хийж, төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа үр дүнгийн мэдээллийг сонсож, цаашид хийх ажлын чиглэлийг ярилцлаа.

Уг төсөл нь 2017 оны сүүлчээр дуусгавар болж байгаа бөгөөд төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, буруу дадал, хандлагыг бууруулах, анхан шатанд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, загвар эрүүл мэндийн үйлчилгээг бий болгох, харилцан туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн ихээхэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буй аж.

Хуваалцах