Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо

Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо
Төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

“Хот дахь эрэн хайх аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улс олон улсад үүрэг гүйцэтгэх, олон улсын эрэн хайх аврах дунд шатны ангиллын багтай болоход томоохон үндэс суурь болно гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах