Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төслийн зуухыг бүртгэлтэй газраа ашиглаагүй бол үндсэн үнийг төлнө

Нийслэлийн Засаг дарга 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх захирамж гаргалаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төслийн зуухыг бүртгэлтэй газраа ашиглаагүй бол үндсэн үнийг төлнө
Төслийн зуухыг бүртгэлтэй газраа ашиглаагүй бол үндсэн үнийг төлнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх захирамж гаргалаа. Уг захирамжид өвлийн бэлтгэлийн засварын ажлуудыг эрчимжүүлж графикийн дагуу дуусгах, гудамж талбай, замыг хальтиргаагүй байлгах үүднээс элс, давс, тусгай бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалтгүй аж ахуйн нэгжүүдийн обьектуудын халаалтын системд шатдаг шингэрүүлсэн хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэргийг ашигласан тохиолдолд өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог журамд шилжих ажлыг ирэх 11 дүгээр сард багтаан зохион байгуулахаар болов. Түүнчлэн хөнгөлөлттэй үнээр авсан эрчим хүчний хэмнэлттэй зуухыг бүртгэгдсэн байршил дээрээ ашиглаагүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж зуухны үнийг үндсэн өртгөөр төлүүлэх, мөн дотоод орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор “ионжуулагч гэрэл”-ийг дэлгэрүүлж, эхний ээлжинд цэцэрлэгийн бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч ажиллахыг даалгалаа. Засаг даргын захирамжид нийслэлийн малтай иргэдийн хадлан тэжээлийг бэлтгүүлэх, иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, ногоо нөөцлөх тухай ч тусгагдсан байна.

Хуваалцах