Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа талууд илэрхийлэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзалт хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа талууд илэрхийлэв
Төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа талууд илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар санал солилцож тус хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа талууд илэрхийлэв гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах