Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төсөв нь хэтэрсэн барилгын төсвийг царцаавал 800 тэрбум төгрөг хэмнэнэ

АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг 4-11 уулзалт Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Үндэсний төв архив болон ахмадын сувилалын барилгын дэргэд болж, уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Барилгын хот байгуулалтын дэд сай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Төсөв нь хэтэрсэн барилгын төсвийг царцаавал  800 тэрбум төгрөг хэмнэнэ
Төсөв нь хэтэрсэн барилгын төсвийг царцаавал 800 тэрбум төгрөг хэмнэнэ. Зураг: МҮОНРТ

АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй хийдэг 4-11 уулзалт Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Үндэсний төв архив болон ахмадын сувилалын барилгын дэргэд болж, уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Барилгын хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан нар оролцлоо.

Дээрх барилгууд нь улсын төсвөөс санхүүжигдэж ажил нь 2010 онд эхэлсэн ч одоо болтол ашиглалтад ороогүй байгаа юм. Тухайлбал, 300 ортой төрх эмнэлгийн барилгыг “Нийслэл өргөө” компани гүйцэтгэхээр тендерт шалгарч, улсын төсвөөс 18.707.299.292 /арван найман тэрбум долоон зуун долоон сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн санхүүжилтийн 89-93 хувийг нь авсан ч барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдэг шалтгаанаар 2014 оны төсөвт нэмж 14 тэрбум төгрөгийг авахаар тусгуулаад байгаа юм.

Мөн энэ эмнэлэгтэй хаяа дэрлэн баригдаж байгаа Үндэсний төв архивын барилгыг гүйцээж ашиглалтад оруулахад хоёр тэрбум, Ахмадын сувилалын барилгыг гүйцээхэд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэх. Тэгвэл энэ мэтээр төсөвт өртөг нь хэтэрсэн, товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй зэрэг 110 төслийг эргэн харах шаардлагатай гэж УИХ дахь АН бүлэг үзэж байгаа. Цаашлаад улсын төсвийн хөрөнгөө хийгдэж байгаа ч дээрхийн адилаар төсөв нь хэтэрсэн, он удаан жил дамжсан төслүүдийн төсвийг царцаах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ингэвэл улсын төсвөөс 800 тэрбум төгрөг хэмнэх боломж байгааг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэллээ.

Барилгууд цаг хугацаандаа ашиглалтад орохгүй, хэдэн он дамжин үргэлжилж, төсвөөс нэмэлт санхүүжилт нэхдэг шалтгаан нь манай улс барилгын материалаа инпортоор авдаг, төсөл, тендер шалгаруулахдаа хамгийн бага үнэтэйг нь сонгодог зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулдаг, гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй зэргээс үүдэлтэй байдгийг Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан өгүүлсэн юм.

Тэрчлэн энэ мэт дээрх шалтгаанууд байсаар байтал төсөвт үр ашиггүй мөнгө суулгадаг байдал нь улс төрчдийн лоббитой холбоотойг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа хэлж байлаа. АТГ болон Аудитын ерөнхий газраас шалгаж төсөвт өртөг нь хэтэрсэн, нэмэлт санхүүжилт шаардагдаж буй 110 барилгад ямар учраас төсөвт өртөг нь дутсан, тусгасан санхүүжилт нь юунаас үүдэн дутсан шалтгааныг нь оношилно гэдгээ илэрхийлсэн юм. Харин үүнийг засах эрх нь УИХ-д байгааг тэр өгүүлсэн юм.

Тиймээс аливаа төсөл, тендерийг шалгаруулахдаа хамгийн хямдыг нь бус, цаг хугацаандаа хийж чадах, төсөвт өртөг нь бодит тендерийг шалгаруулдаг байх хэрэгтэй дээрх албаны хүмүүс хэлж байсан юм.

Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгууд он удаан жил дамжин баригдаж, нэмэлт санхүүжилт авдаг байдал нь анх удаа гарч байгаа зүйл биш аж. Өмнө нь ч байсаар ирсэн гэнэ. Тухайлбал, 2007 оноос хойш ийм байдал үүссэн гэдгийг холбогдох албаныхан хэлдэг аж. Ийн татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж, хий хоосон балгас босгодог байдлыг Шинэчлэлийн Засгийн газрынхан олж харж, алдааг нь засах гэж байгаа нь сайн хэрэг. Тиймээс цаашид ийм төсөв байдлаар төсөв баталдаггүй, баталсан төсөв нь бодит байдаг арга зам руу орох нь зүйтэй гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлсэн юм.

Түлхүүр үг:Ардчилсан Нам
Хуваалцах