Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төсөвчин” аппликэйшн ашиглалтад орлоо

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төсөвчин” аппликэйшн ашиглалтад орлоо
“Төсөвчин” аппликэйшн ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУCЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй.

Тус хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад орууллаа. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм. Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем бүхий аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжөөр үнэгүй татан авах боломжтой. Та доорх Apple store болон Google play store-н лого дээр дарж татаж авч болох юм.

Хуваалцах