Төсвийг хэмнэж, цалинг нэмэгдүүлнэ
АН бүлгийн хуралдаанаараа мөн 2014 төсвийн тухай хуулийн хэлэлцсэн байна. АН-ын бүлэг “Шударга ёс” эвслийн зүгээс гаргасан байр суурьтай ижил төстэй мэдэгдлийг хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ дахь улс төрийн намуудын бүлгийн хуралдаанууд боллоо.
АН бүлгийн хуралдаанаараа мөн 2014 төсвийн тухай хуулийн хэлэлцсэн байна. АН-ын бүлэг “Шударга ёс” эвслийн зүгээс гаргасан байр суурьтай ижил төстэй мэдэгдлийг хийлээ. Хэдийгээр төстэй мэдэгдэл байсан ч нэг зүйлээрээ онцлог, анхаарал татсан мэдэгдлийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийлээ.
Тэд урсгал зардлын хэмнэлтээс төрийн албан хаагчдийн цалин урамшууллын нэмэгдлийг инфляцтай уялдуулж шилжүүлэн шийдэх нь зүйтэй гэв.
Энэхүү өөрчлөлт нь бүхэлдээ төсвийн нэг удаагийн “их цэвэрлэгээ” байх болно гэдгийг бүлгийн дарга мөн онцлов.


















