Төсвийн байнгын хороо ажлаа тайлагналаа
Төсвийн байнгын хороо тайлангийн хугацаанд 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал давхардсан тоогоор хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн найман төсөл, хяналт шалгалтын гурван ажлыг тус тус Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн бай
Мэдээллийн алба

УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хороо тайлангийн хугацаанд 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал давхардсан тоогоор хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн найман төсөл, хяналт шалгалтын гурван ажлыг тус тус Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Ингээд нийт 29 санал, дүгнэлт, долоон танилцуулга, 198 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хорооноос тайлангийн хугацаанд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 184 албан бичиг, 126 албан бичгийг шийдвэрлэжээ.


















