Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 11.30 цагт төлөвлөсөн ч бүлгийн хуралдаантай давхцаж тов 15.00 цаг хүртэл хойшилсон.
Мэдээллийн алба

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 11.30 цагт төлөвлөсөн ч бүлгийн хуралдаантай давхцаж тов 15.00 цаг хүртэл хойшилсон. Гэвч хуралдаан байнгын хорооны дарга эзгүй байгаа гэх шалтгаанаар дахин хойшилж өнөөдөр 09.00 цагт хуралдахаар болсон.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.


















