Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Катахараг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Наоми Катахараг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд УИХ-ын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран нөхөн үржихүй, эх нярайн асуудлаар төрөөс баримталж буй бодлого болон эрүүл мэндийн салбарын төсвийн талаар авах арга хэмжээг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 2014 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхээс өмнө семинар зохион байгуулахаар тогтлоо.


















