Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр "Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" хэлэлцүүлэг боллоо
"Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр "Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт эдийн засагчид, их, дээд сургуулиудын эдийн засгийн тэнхмийн багш, судлаачид оролцсон юм.

Уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нээж, Швейцарийн хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Швейцариас ирсэн Степан Пфөффли, Удирдлагын академийн багш Л.Ариунаа нар илтгэл тавьсан юм.

Хуваалцах