Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 168 дуудлага хүлээн авчээ гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах