Төсвийн мөнгөөр архи согтууруулах, ундаа худалдан авахыг нийслэлд хориглолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглолоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллах ажээ.


















