Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төсвийн орлогод жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг даалгажээ

Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа оны эхнээс дэс дараатай, төлөвлөлтийн дагуу, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн орлогод жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг даалгажээ
Төсвийн орлогод жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг даалгажээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ оны анхны шуурхай хурлыг өнөөдөр өргөтгөсөн байдлаар хийлээ. Шуурхай хуралд байгууллагын удирдлагууд, хяналтын болон Тамгын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн оны сүүлийн 14 хоногт хийсэн гол ажлуудаа тайлагнажээ. Мөн энэ онд дэвшүүлж буй зорилт, анхаарах асуудлууд, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа. Энэ үеэр тус газрын дарга Д.Батмөнх энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаа оны эхнээс дэс дараатай, төлөвлөлтийн дагуу, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд жинтэй хувь оруулдаг бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.

Хуваалцах