Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Цас орсны улмаас автозамд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Алтан овооны замд гулгаа үүссэнтэйгээр Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар Толгойт Шөнийн дэлгүүр зогсоолоос богино эргүүлж байна.

Баянзүрх дүүргийн Налайх тэрэлжийн замд цас орсны улмаас гулгаа үүсэж, цааш явах боломжгүй байгаа тул зохицуулалтаар Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн автобусыг Мэлхий хадаар богино эргүүлж байна.

Хуваалцах