Шагайн харвааны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Шагайн Харвааны Холбооны дэд ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Бавуугийн Түвшинбаярын нэрэмжит Оюутны Монгол Улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Их Засаг Олон Улсын Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 8 их сургуулийн 13 багийн 100 орчим оюутан, харваач, өвлөн уламжлагчид цэц мэргэ, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн харвааны төрөлд
Тэргүүн байрт - Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, Аймгийн Гоц мэргэн Б.Сумъяасүрэн ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-1" баг
Дэд байрт - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Аймгийн Гоц мэргэн Ө.Бүрэнбаатар ахлагчтай ИЗОУИС-ийн "Их Засаг-1" баг
Гутгаар байрт - Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу харваач Т.Дөвчин ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-2" баг
Шагналт байрт - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, залуу харваач Б.Пүрэвдорж ахлагчтай ХААИС-ийн "Номт мэргэн-4" баг тус тус шалгарлаа.
Хувийн цуваа харвааны төрөлд
Тэргүүн байрт - Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Гантөмөрийн Гантогтох /ХААИС/
Дэд байрт - Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, залуу харваач С.Тэнгис /ХААИС/
Гутгаар байрт - Ховд аймгийн Манхан сумын харьяат, спортын дэд мастер Н.Цагаанхишиг /ХААИС/ нар шилдгүүдээр тодорчээ.


















