Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Малайз Улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Малайз Улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Малайз Улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амиа алдсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт тус улсын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн. Гэвч уг хэргийг захиалсан байж болзошгүй этгээдийг тогтоох, хэргийн бүх нөхцөл байдлыг бүрэн ил болгох асуудал өнөөг хүртэл анхаарлын төвд хэвээр байна.

Ш.Алтантуяагийн нэр төр, эрх ашгийг хамгаалах, хэргийн үнэнийг тогтоохыг уриалсан олон улсын өргөдөл эхлүүлжээ.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сард Малайз улсад бусдын гарт амиа алдсан билээ. Тэрээр тухайн үед 28 настай, бага насны хоёр хүүгийн ээж байсан. Энэхүү эмгэнэлт хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрсөн ч түүний гэр бүл хэргийн бодит үнэнийг бүрэн тогтоолгохоор тэмцсээр байна.

Малайзын цагдаагийн алба хаагч асан Сирул Азхар Умар, Азила Хадри нарыг Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутган ял шийтгэсэн. Малайзын Холбооны шүүх 2015 оны нэгдүгээр сард тэдэнд оногдуулсан ялыг сэргээн баталгаажуулсан юм. Гэвч Сирул Азхар Умар өнөөг хүртэл Австрали улсад байгаа тул Малайзын шүүхийн шийдвэрийг түүнд хэрэгжүүлэх боломжгүй хэвээр байна.

Түүнчлэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөх захиалгыг хэн өгсөн нь одоог хүртэл тогтоогдоогүй байна. Монгол Улс уг асуудлыг дипломат шугамаар албан ёсоор тавьжээ Монгол Улсын Гадаад харилцааны яам 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд Малайзын Гадаад хэргийн яаманд дипломат шаардлага болон албан ноот бичиг хүргүүлсэн. Уг баримт бичгээр Монгол Улс дараах асуудлыг тавьжээ.

1. Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой эрүүгийн болон иргэний шүүхийн бүх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар бичгээр албан ёсны мэдээлэл өгөх.

2. Талийгаачийн гэр бүлийнхэн шүүхэд хандах, хууль зүйн туслалцаа авах, хэргийн талаарх мэдээлэлтэй танилцах эрхээ бүрэн эдэлж байгааг баталгаажуулах.

3. Уг хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн аливаа баримт, мэдээллийг Малайзын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагуудаар шалгуулах.

4. Шүүхийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн гэр бүлд цаашид ямар дэмжлэг үзүүлэх боломжтой талаар Засгийн газар хоорондын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлэх.

Монгол Улс эдгээр асуудлаар бичгээр албан ёсны хариу ирүүлэхийг хүссэн байна. Ингэхдээ Малайзын шүүх засаглалын хараат бус байдлыг бүрэн хүндэтгэж, аливаа шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхийг аль нэг Засгийн газраас шаардаагүй гэдгээ тодорхой илэрхийлжээ.

ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ>>>https://www.change.org/p/justice-for-altantuya-shaariibuu?

Хуваалцах