Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна
Мэдээллийн алба

ЭХЭМҮТ-д инсулинээс хамааралт диабеттэй 281 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд 2026 оны эхний гурван сард шинээр 30 хүүхэд оношлогджээ. Дэлхийн диабетын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан өдөрлөгөөр 80 гаруй хүүхэд, насанд хүрэгчдийн эрсдэлийг үнэлж, мэргэжлийн зөвлөгөө өгчээ.

Өдөрлөгөөр эмч, хоол зүйч, нийгмийн ажилтнууд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хооллолт, сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлээр цогц зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн юм.
Хүүхдийн дунд диабет 10–14 насанд хамгийн түгээмэл оношлогдож байгаа бөгөөд эрт илрүүлэг, эмчилгээ, тогтмол хяналт, гэр бүлийн оролцоо чухал байна.
2026 оны Дэлхийн диабетын өдрийг “Early Action on Diabetes” буюу “Диабетийн эсрэг эрт үеийн арга хэмжээ” уриан дор тэмдэглэж байна.


















