Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өслөө

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1454.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1152.3 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 302.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өслөө
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өслөө. Зураг: МҮОНРТ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1454.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1152.3 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 302.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны хоёрдугаар сард 763.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 73.2 (10.6%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 594.0 тэрбум төгрөгт хүрч, 35.8 (6.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Хуваалцах