Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Лодойсамбуу, Н.Наранбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Б.Заяабал, Р.Батболд, Н.Алтанхуяг, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, Ч.Номин, М.Энхцэцэг, Б.Пунсалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, Х.Болормаа, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирж, оролцсон.

Хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан.

555c7c77da2f476d901432b1ada988e5

Ажлын хэсгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулав.

Ажлын хэсгээс хуулийн төслийн Нэгдүгээр зүйлийн нэг дэх заалт буюу 6.1.3-т заасныг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар батлах, хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллыг гаргасан.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Жаргалан нар асуулт асууж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь болгож өөрчилснийг бууруулах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.

78645a313d524863a6c4e6002aa52e4a

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар энэхүү заалт төсвийн тогтвортой байдалд хүндрэл учруулна хэмээн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, өнөөдрийн байдлаар манай улс соёрхон баталсан 116 зээл тусламжийн төсөл байгаагаас 89 нь хэрэгжиж байна. Зээлийн ашиглаагүй 14.5 их наяд төгрөгийн үлдэгдлээс 95 хувь нь 2030 онд дуусна. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувь гээд заачихаар зээл тусламжаа ашиглаж чадахгүй, мөнгөний үнэ цэн унаж байна гэсэн асуудлыг хөндөв.

a64ac4c9767c4b0dbe62db3bfc4cee01

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан хувь хэмжээг өөрчлөх нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулав. Ийнхүү хэлэлцээд, Ажлын хэсгийн дээр дурдсан саналыг гишүүдийн 61.1 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2 дахь заалтын “3 хувь…” гэснийг 2 хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжив.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв

Хуваалцах