Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Мэдээллийн алба

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,
Хэнтий аймгийн Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,
Өвөрхангай аймгийн Хархорин-Өгийнуур чиглэлийн авто зам,
Төв аймгийн Лүн-Дашинчилэн чиглэлийн авто зам,
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,
Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,
Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,
А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,
Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,
Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,
Хөвсгөл аймгийн Булган-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн авто зам,
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.
Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.


















