Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордны В танхимд хуралдаж байна.
Мэдээллийн алба

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордны В танхимд хуралдаж байна.
Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар орон нутагт төсөв хуваарилахдаа тухайн орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал болон алслалт, газар нутгийн хэмжээ, орон нутгийн татварын санаачлага гэсэн дөрвөн зарчимд тулгуурлан хуваарилалт хийж ирсэн юм.
Энэ дөрвөн итгэлцүүрийг тэгшилж, тус бүр 25 хувиар тооцож байсныг өөрчлөхөөр Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилсан байна.


















