Төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэнэ
Тус хуулийн төслүүдийг хууль санаачлагч Сангийн сайд Ч.Улаан танилцуулах бол Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулах юм байна.
Мэдээллийн алба

УИХ-ын өнөөдрийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг бусад дагалдан өргөн мэдүүлсэн төслийн хамт хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Тус хуулийн төслүүдийг хууль санаачлагч Сангийн сайд Ч.Улаан танилцуулах бол Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулах юм байна.


















