Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ТҮЦ машины үйлчилгээ нэмэгдэнэ

Төрийн Үйлчилгээний Цахим машин буюу ТҮЦ-ээр дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг МТШХХГ-аас өнөөдөр танилцууллаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТҮЦ машины үйлчилгээ нэмэгдэнэ
ТҮЦ машины үйлчилгээ нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн Үйлчилгээний Цахим машин буюу ТҮЦ-ээр дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг МТШХХГ-аас өнөөдөр танилцууллаа. ТҮЦ машинаас иргэд УИХ-ын Тамгын газрын үйлчилгээ болох гишүүдэд санал хүсэлт, өргөдөл гомдол хүргүүлэх, уулзах цаг авах, төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээх, санал асуулга авах, гишүүний хийж гүйцэтгэсэн ажил, санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр, хэлэлцэж буй хуулиудын тухай мэдээлэл авах боломжтой боллоо. Эдгээр үйлчилгээ ТҮЦ машинд нэмэгдсэнээр иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдэд хяналт тавих, тэдэнтэй илүү холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Иргэд өнөөдрийн байдлаар “ТҮЦ” машинаас иргэний бүртгэлийн зургаан төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий Газрын нэг лавлагаа, өдөр тутмын сонин захиалах, цахилгааны төлбөр хийх зэрэг аж ахуйн нэгжүүдийн зарим үйлчилгээг авч байгаа юм.

Хуваалцах