Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг хил нэвтрүүлэхийг завджээ

Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсээр энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн их хэмжээний түүхийн үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа боомтын ОМ-223 нислэгийн зорчигч БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг хил нэвтрүүлэхийг завджээ
Түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг хил нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсээр энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын иргэн их хэмжээний түүхийн үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Буянт-Ухаа боомтын ОМ-223 нислэгийн зорчигч БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ширхэг эд зүйлийг Гаалийн улсын байцаагч нар илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.

Уг хэргийг Цагдаагийн байгууллага болон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлээд байна.

Түлхүүр үг:Түүх соёлын хосгүй үнэт зүйлсийг хил нэвтрүүлэхийг завджээ
Хуваалцах