Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын хуралдаан болов

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Улсын комиссын 8 дахь удаагийн хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын хуралдаан болов
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Улсын комиссын 8 дахь удаагийн хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар:

- Улс, аймгийн музей, Их дээд сургуулиудын тооллогын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхэд арга зүйгээр ханган ажилласан Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулга.

  • Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн музей

  • Сэлэнгэ аймгийн музей

  • МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль

  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Улаанбаатарын их сургууль

  • Монгол Цэргийн музей

- Улсын тооллогын тайлан мэдээг ирүүлсэн байдал

- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн 2018-2019 оны тооллогын Улсын комиссын тайланг бэлтгэх асуудлыг хэлэлцэх

  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын Улсын комиссын тайлангийн агуулга, бүтэц,

  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын тоон дүнг нэгтгэх хүснэгтийн загвар,

  • Улсын комиссын тайланг бэлтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилох, /календарчилсан төлөвлөгөө/ зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Эх сурвалж: Соёл урлагийн газар

Хуваалцах