Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхэн барилгын арчилгаа, сэргээн засварлалтын зөвлөмж боловсруулж байна

АНУ-ын мэргэжилтэн, профессор Стивен Келли Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Дашчойлин хийд, Гэсэр сүмийн барилгад ажиллаж, цаашдын арчилгаа, сэргээн засварлалтын талаар зөвлөмж боловсруулж байгаа аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэн барилгын арчилгаа, сэргээн засварлалтын зөвлөмж боловсруулж байна
Түүхэн барилгын арчилгаа, сэргээн засварлалтын зөвлөмж боловсруулж байна. Зураг: МҮОНРТ

ICOMOS (Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл)-ийн АНУ-ын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, архитектор, барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Ж.Келли энэ сарын 3-14-нд Улаанбаатар хотноо сургалт зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сэдэвт мэдлэг чадавх бэхжүүлэх, сэргээн засварлалтын дээрх сургалтад монгол мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Түүнчлэн АНУ-ын мэргэжилтэн, профессор Стивен Келли Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Дашчойлин хийд, Гэсэр сүмийн барилгад ажиллаж, цаашдын арчилгаа, сэргээн засварлалтын талаар зөвлөмж боловсруулж байгаа аж.

Хуваалцах