Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түүхэн гоолын эзэн А.Дөлгөөн П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд тусална

Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Дөлгөөний оролцсон нэвтрүүлэг өнөөдөр 21:20 цагт “MNB Sport” сувгаар болон “MNB Sport” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэн гоолын эзэн А.Дөлгөөн П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд тусална
Түүхэн гоолын эзэн А.Дөлгөөн П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд тусална. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан I шатыг анх удаа давж, холбооныхоо түүхт 60 жилийн ойдоо том бэлэг барьсан билээ. Ийн Монголын баг анх удаа ДАШТ-ий II шатад өрсөлдөхдөө эхний тоглолтоо Мьянмарын багийн эсрэг өөрийн талбайдаа хийж, гурван оноо авч шинэ түүх бичсэн юм. Тэгвэл энэ анхны хожлыг авчирч, түүхэн гоолын эзэн болсон тоглогч бол А.Дөлгөөн.

Харин хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Дөлгөөн өнөөдөр өөрийнхөө өмсгөлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Түүнчлэн эл өмсгөлөөс олсон орлогыг хүнд өвчин туссан нэг нас зургаан сартай П.Яруу-Эрдэнэ охины эмчилгээнд хандивлах юм байна.

Хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Дөлгөөний оролцсон нэвтрүүлэг өнөөдөр 21:20 цагт “MNB Sport” сувгаар болон “MNB Sport” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.

Хуваалцах