Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхэн ойн жилд төрийн албаны шинэтгэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан төрийн албаны чиглэлээр явуулж буй НҮБ-ын олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, “Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэн ойн жилд төрийн албаны шинэтгэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ
Түүхэн ойн жилд төрийн албаны шинэтгэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан төрийн албаны чиглэлээр явуулж буй НҮБ-ын олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, “Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” Төслийн хэрэгжилтийн үйл явц, “Төрийн албаны шинэтгэлийн явц, сургамж” судалгааны тайлан зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн цахим уулзалт өнөөдөр боллоо.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарын энэхүү уулзалтаар төрийн албаны шинэтгэлийн хүрээнд явуулж буй хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний өргөн сэдвээр ярилцав.

Байгууллага хоорондын ажил хэргийн уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах