Түүхэн сэдэвт дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд тодорлоо
"Анхны долоо" хэмээх модон баримлын бүтээлээрээ уран сийлбэрч, барималч М.Мөнхзул тэргүүлж, "Шинэ цагийн эхлэл" бүтээлээр Д.Булгантуяа хоёрдугаар байр, "Тэнгэрийн одод" бүтээлээр зураач Б.Баярт-Од гуравдугаар байрт орсон байна.
Мэдээллийн алба

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх, шинэ залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл бүтээх зорилгоор Монголын урчуудын эвлэлээс түүхэн сэдэвт шилдэг уран бүтээлийн шагналт үзэсгэлэнг дэлгэсэн.
Тус үзэсгэлэнгийн шилдэгүүд өчигдөр тодорлоо. Тодруулбал, "Анхны долоо" хэмээх модон баримлын бүтээлээрээ уран сийлбэрч, барималч М.Мөнхзул тэргүүлж, "Шинэ цагийн эхлэл" бүтээлээр Д.Булгантуяа хоёрдугаар байр, "Тэнгэрийн одод" бүтээлээр зураач Б.Баярт-Од гуравдугаар байрт орсон байна.
Мөн тусгай байрт зураач П.Бат-Оршихын "Богд хааны чөлөөлсөн нь", зураач Н.Мөнхбатын "Эрхэмлэж яваарай" бүтээл шалгарлаа.























