Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Түүхэн сүмд гал гарчээ

Ромын Католикуудын Сен-Сюльпис гэдэг энэ сүмд ням гарагийн үдээс хойш гал гарсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэн сүмд гал гарчээ
Түүхэн сүмд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Францын Парис хотод байдаг 19 дүгээр зууны үеийн түүхэн сүмд гал гарч шатсан байна. Ромын Католикуудын Сен-Сюльпис гэдэг энэ сүмд ням гарагийн үдээс хойш гал гарсан байна.

Сүмийн модон хаалга, өндөр өндөр цонхнууд галд шатаж сүйдсэн тухай хэвлэлд бичжээ. Мөн Олон нийтийн сүлжээнд байрлуулсан дүрс бичлэгээр сүмийн дотоод хэсэг шатаж байгаа нь харагдаж байна. Одоогоор галын шалтгаан, нөхцөл тодорхойгүй байгаа аж.

1646-1870 оны хооронд баригдсан Парисын Сен-Сюльпис католикийн сүм хотдоо хамгийн томд тооцогддог Нотр-Дам-ийн цогчин дуганы дараа орох хоёр дахь сүм байна.

Хуваалцах