Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түүхэнд бичигдэх “Интер Милан”-ы муу эхлэл

Италийн “Интер Милан” клуб 1946-1947 оны улирлаас хойших хамгийн муу эхлэлээ энэ улиралд тавиад байгаа юм байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэнд бичигдэх “Интер Милан”-ы муу эхлэл
Түүхэнд бичигдэх “Интер Милан”-ы муу эхлэл. Зураг: МҮОНРТ

Италийн “Интер Милан” клуб 1946-1947 оны улирлаас хойших хамгийн муу эхлэлээ энэ улиралд тавиад байгаа юм байна. Тэд хамгийн сүүлд талбайдаа “Удинез”-ийн эсрэг тоглосон ч 2:1-ээр хожигдол хүлээснээр 17 оноотойгоор хүснэгтийн 12-т бичигдэж байгаа бол Удинез 21 оноотой болж, хүснэгтийн наймд бичигдэж эхэллээ. Харин “Миланд” эргэн ирсэн дасгалжуулагч Манчини багаа чадвартай тоглогчоор “бордохоос” өмнө ийм байдалд хүрсэнд асар бухимдалтай байна.

Энэ тоглолтын дараа “Интер”-ийн дасгалжуулагч РобертоМанчини : "Би энэ хожигдолд бухимдалтай байна. Бид одоо юу ч хийж чадахгүй л дээ. Залуус маань сайн ажиллаж байгаа. Одоо бид ханцуйгаа шамлан хийж байснаа үргэлжлүүлэх л хэрэгтэй болж байна" гэжээ.

Хуваалцах