Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Түүхэндээ анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа

“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Тодруулбал, нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхэндээ анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа
Түүхэндээ анх удаа Монголын усанд сэлэгч Азийн наадмын финалд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Тодруулбал, нийт 10 зайд хурд сорьсон манай усанд сэлэгчдээс эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хурд сорьсон Б.Энххүслэн 2:00.89 минутад зайгаа дуусгаснаар гараандаа гуравдугаар байр эзэлсэн юм. Нийлбэр дүнгээр 6 дугаар байрт орж, шигшээ уралдаанд оролцох эрхээ авлаа. Урьдчилсан шатанд БНХАУ-ын Ли Бин Хэ 1:58. 90 амжилтаар тэргүүлсэн юм.Финалын уралдаанд манай тамирчин өнөөдөр 19:48 цагаас 7 дугаар шугамаас гарна.Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Хуваалцах