Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Түүхийн хөндий"-н ашиглалтын улмаас эвдэгдсэн 9.7 га талбайд нөхөн сэргээлт хийлгэнэ

"Хөшөөтийн ам" гэх газарт бичиг баримтын бүрдэл хангаагүй, зөрчил гарган ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоолоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Түүхийн хөндий"-н ашиглалтын улмаас эвдэгдсэн 9.7 га талбайд нөхөн сэргээлт хийлгэнэ
"Түүхийн хөндий"-н ашиглалтын улмаас эвдэгдсэн 9.7 га талбайд нөхөн сэргээлт хийлгэнэ. Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн алба Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газартай хамтран Жаргалант, Заг суманд хяналт шалгалт зохион байгуулж, Заг сумын 2 дугаар баг "Түүхийн хөндий" гэх газарт хууль бусаар том оврын тeхник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлсэн. Мөн тус газрын ашиглалтын улмаас эвдэгдсэн 9.7 га талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр холбогдох газарт албан шаардлага өгсөн байна.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн "Хөшөөтийн ам" гэх газарт бичиг баримтын бүрдэл хангаагүй, зөрчил гарган ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоолоо.

Хуваалцах