Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түүхий нүүрс хэрэглэж буй иргэд, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэхийг уриалав

Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн алба хаагчид эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түүхий нүүрс хэрэглэж буй иргэд, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэхийг уриалав
Түүхий нүүрс хэрэглэж буй иргэд, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэхийг уриалав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт цагдаагийн алба хаагчид эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн сүүлийн үед утаа ихсэх хандлагатай байгаа тул иргэдийг түүхий нүүрс хэрэглэж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 94945418, 96167707, 88220033, 93022440 дугаарын утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг уриаллаа.

Хуваалцах