Түүхий нүүрсний үнээр сайжруулсан түлш худалдаж авах боломжтой
Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтооно. Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтооно. Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцлээ. Энэ жил нийслэлийн Баянгол дүүрэгт дээрх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоохын тулд дүүргийн есөн хороонд сайжруулсан нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгох юм. Сайжруулсан нүүрс хэрэглэснээр, агаарын бохирдлыг тодорхой хувиар бууруулж, үйлдвэрлэгчдээ ч дэмжинэ гэж албаныхан тооцжээ. Одоогоор 5 аж ахуйн нэгж сайжруулсан нүүрс нийлүүлэх саналаа хотын захиргаанд ирүүлсэн байна.
Зах зээлд нийлүүлж байгаа нэг тонн сайжруулсан нүүрсний үнэ 125-180 орчим мянган төгрөгийн хооронд байгаа юм. Тиймээс түүхий нүүрс, сайжруулсан нүүрсний хоорондын зөрүү болох дунджаар 40 орчим мянган төгрөгийг төрөөс аж ахуйн нэгжүүдэд төлөх саналыг нийслэл гаргаж байна. Ингэснээр сайжруулсан түлшийг иргэд түүхий нүүрсний үнээр авах боломж бүрдэх юм гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ярилаа.


















