Туул гол Алтанбулаг орчимд 15 см нэмэгдэх хандлагатай байна
Маргааш буюу наймдугаар сарын 24-нд Туул гол Алтанбулаг орчимд усны түвшин 15 см нэмэгдэх хандлагатай байна.
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул, Ерөө, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, Туул гол олон жилийн дундаж түвшинг 15-65 см давсан байна.
Маргааш буюу наймдугаар сарын 24-нд Туул гол Алтанбулаг орчимд усны түвшин 15 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


















