Туул гол дээр Улаанбаатарын өвлийн наадам болно
Шинийн гуравны билэгт сайн өдөр Улаабаатарын өвлийн наадам Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг с
Мэдээллийн алба

Шинийн гуравны билэгт сайн өдөр Улаабаатарын өвлийн наадам Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болно.


















