Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байна

Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байна
Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар , зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.Түүнчлэн Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй тул дээрх голууд болон гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах