Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул гол орчим завьт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар есдүгээр сарын 10-ыг хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ. Ингэхдээ Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул гол орчим завьт эргүүл ажиллаж эхэллээ
Туул гол орчим завьт эргүүл ажиллаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсаж байгаа Туул голын ай сав газраар есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүл ажиллуулж эхэллээ. Ингэхдээ Туул голын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх Завьт эргүүл маршрутын дагуу ажиллах аж.

Мөн голын ай сав газарт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн архи согтууруулах ундааны худалдаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Голын сав газраас хайрга олборлох, мод бутыг сүйтгэх, ахуйн хэрэгцээнд бэлтгэж ашиглах, голын усанд авто тээврийн хэрэгсэл угаах зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллах юм байна.

Хуваалцах