Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул голд живж байсан хүний амийг аварчээ

Өчигдөр нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид Туул голд живж байсан хүний амийг аварчээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул голд живж байсан хүний амийг аварчээ
Туул голд живж байсан хүний амийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид Туул голд живж байсан хүний амийг аварчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлд завьт эргүүлээр ажиллаж байсан Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг гарч аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 38 настай эрэгтэй С-ийг голоос гаргасан байна.

Хэргийн газар шуурхай ажилласнаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн төв, 103-ын эмч, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Түлхүүр үг:Голд живж байсан хүний амийг аварчээ
Хуваалцах