Туул голын бохирдолд арьс, ширний үйлдвэрүүд буруугүй
"Туул голын бохирдлыг бууруулахад заавал арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх шаардлагагүй" гэж холбогдох мэргэжлийнхэн үзэж байна. "Тухайлбал, голд бохироо цутгаж байгаа аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэх байгууламж барих зээлийг олгох хэрэгтэй.
Мэдээллийн алба
"Туул голын бохирдлыг бууруулахад заавал арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх шаардлагагүй" гэж холбогдох мэргэжлийнхэн үзэж байна. "Тухайлбал, голд бохироо цутгаж байгаа аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэх байгууламж барих зээлийг олгох хэрэгтэй. Ингэснээр Туул голын бохирдол буурах өндөр магадлалтай" гэж Усны үндэсний төв ТББ-аас үзэж байгаа юм. Энэ аргыг хэрэглэснээр насжилт нь дуусч байгаа Туул голын төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ч мөн буурна гэсэн тооцоо байна. Мөн "Дан ганц төв цэвэрлэх байгууламжид бохир цэвэрлэх ачааллыг өгөхгүйгээр шат шатаар цэвэрлэх боломжтойг Усны үндэсний төв төрийн бус байгууллагын дэд захирал Х.Ганзориг хэлж байна. Энэ талаарх мэдээллийг Хурд агентлагийн сэтгүүлч н.Ариунболд бэлтгэжээ.


















