Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Туул голын эхийг сэргээх төсөл үргэлжилнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тус яамнаас хэрэгжүүлж буй Байгаль орчны урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар танилцууллаа. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул голын эхийг сэргээх төсөл үргэлжилнэ
Туул голын эхийг сэргээх төсөл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тус яамнаас хэрэгжүүлж буй Байгаль орчны урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар танилцууллаа. Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс Туул голын бохирдол, цэвэрлэгээний асуудлыг хөндсөн. "Туул голын эхийг сэргээх, ойжуулах төслийг хэрэгжүүлэхэд төрөөс санхүүжилт хийсэн. Энэ төсөл энэ жил мөн хэрэгжинэ. Мод тарьснаар Туул голын усны татралт 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Туул голыг цэвэрлэх асуудлын хүрээнд судалгаа хийгдэж байна. Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдвэл аяндаа гол маань цэвэрлэгдээд явах боломж бүрдэнэ. Мөн Туул голын бохирдол хаана байна, нөөцийг хэрхэн ашиглах зэрэг бүхий л асуудлыг хариуцаж, шийдвэрлэх “Туул голын сав” захиргаа шинээр бий болж үйл ажиллагаагаа явуулж байна" гэж сайд хэллээ.

Хуваалцах