Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул голын орчмын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ

Туул голын энгийн хамгаалалтын бүсэд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцлоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул голын орчмын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ
Туул голын орчмын аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Туул голын энгийн хамгаалалтын бүсэд нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцлоо. Туул голын бохирдол, түүний нөөцөд учирч байгаа эрсдэлд НМХГ-аас хяналт шалгалт явууллаа. Голын ай сав бүхий Хан-Уул дүүргийн нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 27 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. "Үүнээс олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг түр зогсоож зөрчлийг арилгууллаа" гэж НМХГ-ын Байгаль орчин хариуцсан хэлтсийн дарга н.Бат-Өлзий хэллээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Туул голын ай сав газарт хайгуул олборлолт хийх зөвшөөрөл бүхий 50 гаруй лицензийг аж ахуйн нэгжүүдэд эрх бүхий байгууллагууд олгосон байна.

Хуваалцах