Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Туул голын усан цогцолбор” төслийн хүрээнд станц байгуулна

Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БОНХАЖ-ын яамнаас хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөөд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр “Туул голын усан цогцолбор төсөл”-ийг энэ онд хэрэгжүүлэх аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Туул голын усан цогцолбор” төслийн хүрээнд станц байгуулна
“Туул голын усан цогцолбор” төслийн хүрээнд станц байгуулна. Зураг: МҮОНРТ

Хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БОНХАЖ-ын яамнаас хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөөд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр “Туул голын усан цогцолбор төсөл”-ийг энэ онд хэрэгжүүлэх аж. Энэхүү төслийн хүрээнд бага оврын эрчим хүчний станц байгуулах юм.

Түүнчлэн “Цэвэр агаар сан” татан буугдсан учраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БОНХАЖ-ын сайдын багцаас 5 орчим сая төгрөгийг гаргаж, нийслэлийн 10 мянга орчим айлд тусгай шаталттай түлш тараах ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Мөн нүүрсээр халаадаг цэцэрлэгүүдийн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөжээ. Тусгай хамгаалалттай газар нутагт шинээр 4 газар авах, 4 газрыг өргөтгөх зэрэг бодлогын ажлууд ч энэ онд хүлээгдэж байна.

Хуваалцах