Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны 16:28 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ
Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны 16:28 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийжээ.

Харамсалтай нь хүүгийн цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас өчигдөр /2025.08.18/ 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Хуваалцах