Туул голын уснаас тавдугаар зэргийн бохирдол илэрчээ
НМХГ-аас Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулжээ.
Мэдээллийн алба

НМХГ-аас Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулжээ. Туул голын дээд хэсгээр гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байгаа бол ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс эхлэн эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагдаж байгаа аж. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг талаар мэргэжлийн хяналтын байцаагчид ярьж байна.
Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байдаг билээ.


















