Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

"Туул усан цогцолбор" нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот болон бусад суурин газрууд, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг ус хангамжийн эх үүсвэрээр найдвартай хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, түүний дотор гадаргын усыг ашиглах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийн Техник эдийн засгийн судалгааны ажлууд хийгдэж байна. Төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpa project international limited llc) ХХК нь “Туул усан цогцолбор” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд 1-р үе шатны ажлын явц 90 хувьтай байна.

Тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын иргэдийг ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болгож, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын зэрэгцээ нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.

"Туул усан цогцолбор" нь 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна.

Энэ төсөл нь нийт 5569 ам.метр талбайг хамарна.

Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар байхаар тооцоологдсон. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах